`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Малгайны доод ирмэгийг хөмсөгнөөс дээш 10 мм зайд өмсөнө. Хэт хүйтэн үед өвлийн малгайг буулгаж өмсөх тохиолдолд бүчийг эрүүн доогуур, эсхүл малгайн ард бүчилнэ.
Албаны болон ёслолын малгай, хугацаат цэргийн алба хаагчийн малгайны цохны төвд, өвлийн малгайны цохны доод ирмэгээс дээш 25 мм-т тэмдэгний доод ирмэг байхаар зүүнэ.
Өвлийн пальто, савхин дээлний дотор талаар, эрэгтэй алба хаагч ороолтны баруун талыг зүүн талаар, эмэгтэй алба хаагч зүүн талыг баруун талаар дарж зүүнэ.
Албаны китель, албаны хүрэм дээр зүүж хэрэглэнэ. 55х125 мм, 55х135 мм, 55х145 мм-ийн хэмжээтэй мөрдэс байна.
Дээд офицер албаны китель, өмд, юбка дээр өвлийн малгай, албаны мөрдэс, хүзүүний ороолт, савхин бээлий, өвлийн гуталтай өмсөнө.
Албаны китель, өмд, юбка дээр цегейк (каракуль) захтайгаар өвлийн малгай, хүзүүний ороолт, савхин бээлий, өвлийн гуталтай өмсөнө. Дээд офицер албаны мөрдэс, офицер, ахлагч нар савхин мөрдэс зүүж хэрэглэнэ.
Албаны китель өмссөн үед өмсөнө.
Албаны хүрэм өмссөн үед цамцны мөрдэстэй өмсөнө. Мөрдэстэй тохиолдолд албаны өрөөнд албаны өмд, юбкатай хослуулан өмсөж болно.
Албаны хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн өвлийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн албан хаагчийн гуталны түрий 180 мм-ээс багагүй, өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн гуталны түрий 350 мм-ээс багагүй, өсгийн өндөр 50-60 мм байна.
Өвлийн пальто, савхин дээл, албаны дулаан хүрэм өмссөн үед хэрэглэнэ.
Хүйтний улиралд албаны хувцас, хэрэглэл дээр юүдэн, дотортойгоор өвлийн малгай, савхин бээлий, өвлийн гутал, албаны мөрдэстэй өмсөнө.