`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Албаны хүрэм, захтай футболк өмсөхөөс бусад тохиолдолд өмсөх ба саравчны үзүүрийг хөмсөгний түвшинд байхаар тохируулан өмсөнө.
Албаны болон ёслолын малгай, хугацаат цэргийн алба хаагчийн малгайны цохны төвд, өвлийн малгайны цохны доод ирмэгээс дээш 25 мм-т тэмдэгний доод ирмэг байхаар зүүнэ.
Хавар, намрын пальто, савхин дээлний дотор талаар, эрэгтэй алба хаагч ороолтны баруун талыг зүүн талаар, эмэгтэй алба хаагч зүүн талыг баруун талаар дарж зүүнэ.
Албаны китель, албаны хүрэм дээр зүүж хэрэглэнэ. 55х125 мм, 55х135 мм, 55х145 мм-ийн хэмжээтэй мөрдэс байна.
Дээд офицер албаны хувцас, хэрэглэл дээр албаны малгай, хүзүүний ороолт, савхин бээлийтэй өмсөнө. Энэ тохиолдолд дээд офицер албаны мөрдэс зүүж хэрэглэнэ.
Албаны хувцас, хэрэглэл дээр цегейк (каракуль) захгүй, албаны малгай, хүзүүний ороолт, савхин бээлийтэй өмсөнө. Энэ тохиолдолд дээд офицер албаны мөрдэс, офицер, ахлагч нар савхин мөрдэс зүүж хэрэглэнэ.
Албаны китель өмссөн үед өмсөнө.
Албаны хүрэм өмссөн үед цамцны мөрдэстэй өмсөнө. Мөрдэстэй тохиолдолд албаны өрөөнд албаны өмд, юбкатай хослуулан өмсөж болно.
Албаны хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн албан хаагчийн гуталны өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн өсгийн өндөр 40-50 мм байна.
Хавар намрын пальто, савхин дээл, албаны дулаан хүрэм өмссөн үед хэрэглэнэ.
Сэрүүний үед албаны хувцас, хэрэглэл дээр юүдэн, доторгүйгээр албаны малгай, савхин бээлий, албаны мөрдэстэй өмсөнө. Захирагч (дарга)-ийн шийдвэрээр берет малгайтай хослуулан өмсөж болно.