`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Албаны хүрэм, захтай футболк өмсөхөөс бусад тохиолдолд өмсөх ба саравчны үзүүрийг хөмсөгний түвшинд байхаар тохируулан өмсөнө.
Албаны хувцастай өмссөн тохиолдолд малгайн тэмдгийг зүүн хөмсөгний дээд талд голлуулж, малгайны доод хүрээг хөмсөгнөөс 10 мм дээш, баруун гар тал руу дарж өмсөнө.
Албаны хүрэм, захтай футболк, албаны цамц (богино ханцуйтай)-тай хослуулан өмсөнө. Малгайн тэмдгийг дух голлуулан, баруун талруу үл ялиг хазгай байдлаар, малгайны доод ирмэгийг баруун хөмсөгнөөс 10 мм дээр өмсөнө. Нэгдсэн ажиллагааны үед захирагч (дарга)-ийн шийдвэрээр өмсөж болно.
Захтай футболк, албаны цамц (богино ханцуйтай) -тай хослуулан өмсөнө. Малгайны саравчны үзүүрийг хөмсөгний түвшинд байхаар тохируулан өмсөнө.
Албаны малгай, албаны цамц (урт, богино ханцуйтай), албаны зангиа, өмдний тэлээ, зуны гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Гадаад улсад томилолтоор ажиллах, суралцах үед болон захирагч (дарга)-ийн шийдвэрээр майхан малгай, берет малгайтай хослуулан өмсөж болно.
Эрэгтэй цэргийн алба хаагчийн өмд. Албаны хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.
Албаны өмд, юбка өмсөх бүх тохиолдолд хэрэглэнэ.
Албаны китель өмссөн үед өмсөх ба ханцуйд ялгах тэмдэг болон чимэг хэрэглэл зүүхгүй, албаны зангиа, зангианы хавчаартай өмсөнө. Китель өмсөөгүй үед цамцны мөрдэс, албаны зангиатай өмсөнө.
Aлбаны малгай, албаны өмд, зуны гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Энэ тохиолдолд албаны зангиа зүүхгүй, цамцны дээд талын нэг дэх товчийг тайлж өмсөнө. Захирагч (даргa)-ийн шийдвэрээр майхан малгай, берет малгай, саравчтай малгайтай хослуулан өмсөж болно.
Саравчтай малгай, албаны өмд, юбкатай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Захирагч (дарга)-д илтгэл өгөх болон нэгдсэн ажиллагаанаас бусад үед өмсөж хэрэглэнэ. Нэгдсэн ажиллагааны үед захирагч (дарга)-ийн шийдвэрээр өмсөж болно.
Албаны (урт ханцуйтай) цамц өмссөн үед зүүж, цамцны дээрээс 4-5 дахь товчны дундуур зангианы хавчаараар хавчина.
Ёслолын кителийн баруун энгэрт сургууль төгссөн тэмдгийн доод ирмэгт тулган зүүнэ. Албаны китель, албаны хүрэм, (онцгой байдлын байгууллагын ёслолын китель)-ийн баруун энгэрийн халаасны тагны дээд ирмэгт нэрийн тэмдэгний доод ирмэгийг тулган голлуулж зүүнэ. Нэрийн тэмдэг нь 80 мм урт, 15 мм өргөн суурин дээр эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг том кирилл (arial фонт), олон улсын арга хэмжээ, гадаад улсад явагдах сургалт, энхийг дэмжих ажиллагаанд нэрийг том латин (arial фонт) дармал үсгээр тус тус 8 мм өндөр, цагаан өнгөөр бичсэн байна.
Майхан малгай эсхүл берет малгай, футболк, албаны өмд, өмдний тэлээ, зуны гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Албаны хүрэмний цахилгааныг энгэрийн залгаа оёдлоос дээш 50 мм хэмжээтэй татна. Захирагч (дарга)-д илтгэл өгөх болон нэгдсэн ажиллагаанаас бусад үед өмсөнө. Захирагч (даргa)-ийн шийдвэрээр нэгдсэн ажиллагаанд өмсөж болно. Захирагч (дарга) тогтоож өгөөгүйгээс бусад үед эмэгтэй алба хаагч юбка өмсөнө.
Албаны хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн албан хаагчийн гуталны өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн өсгийн өндөр 40-50 мм байна.
Албаны кителийн энгэрийн баруун халаасыг голлуулж, хар (хар хүрэн) өнгийн савхин суурин дээр товчноос унжуулан зүүнэ.
Албаны болон хээрийн кителийн энгэрийн зүүн халаасыг голлуулж зүүнэ.
Албаны дүрэмт хувцас дээр өмсөж хэрэглэнэ.
Албаны китель дээр одон, медалийн тууз зүүх ба доод ирмэгийг зүүн халаасны тагны
дээд ирмэгт тулгаж, голлуулан зүүнэ.
- 1 ширхэг тууз 10*25 мм хэмжээтэй.
- 2 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр нь 1 мм хар туузан заагтай
байна.
- 3 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр нь 1 мм хар туузан заагтай
байна.
- 4 ширхэг зэрэгцээ тууз 10*25 мм хэмжээтэй, тууз тус бүр 1 мм хар туузан заагтай
байна.
- 1-4 одон, медаль, тэмдгийг нэг эгнээ туузаар, 5-ыг дээд эгнээнд 4, доод эгнээнд
1-ээр, 6-г дээд эгнээнд 4, доод эгнээнд 2-оор, 7-г дээд эгнээнд 4, доод эгнээнд
3-аар, 8-г 4-өөр 2 эгнээгээр, 9-ийг 4-өөр 2 эгнээ, доод эгнээнд 1-ээр, 9-өөс дээш
одон, медаль, тэмдгийг эгнээ бүрт 4, бусдыг доод эгнээнд голлуулж зүүнэ. 20-оос дээш
одон, медаль, тэмдэгтэй бол тогтоосон эрэмбийн дагуу эхний 20-г 5 эгнээгээр зүүнэ,
5-аас дээш эгнээгээр зүүхийг хориглоно.
Сүүлд төгссөн сургуулийн тэмдгийг зүүх ба ёслолын китель дээр тэмдгийн доод ирмэгийг энгэрийн дээд товчны төвийн байрлалаас дээш 50 мм зайд, баруун энгэрийг голлуулж зүүнэ. Албаны китель дээр баруун энгэрийн халаасны тагны дээд талд, халаасны товчийг голлуулан, доод үзүүрийг нэрийн тэмдэг (хуванцар)-т тулгаж зүүнэ.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын китель, богино ханцуйтай цамц дээрх байгууллагын ялгах тэмдэг (хатгамал)-ээс дээш 10 мм зайд тогтооно.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын малгай, хугацаат цэргийн алба хаагчийн малгайны цохны төвд, өвлийн малгайны цохны доод ирмэгээс дээш 25 мм-т тэмдэгний доод ирмэг байхаар зүүнэ.
Албаны китель, албаны хүрэмний захны бартааны дээд хэсэгт зүүнэ. Таних тэмдгийн төвөөс захны өнцөг хүртэлх зай 25 мм байна.
Албаны китель, албаны хүрэм дээр зүүж хэрэглэнэ. 55х125 мм, 55х135 мм, 55х145 мм-ийн хэмжээтэй мөрдэс байна.
Ёслолын, албаны цамц өмссөн үед ноосон цамц (сүлжмэл)-ыг албаны хүрэмний дотор өмссөн үед зүүж хэрэглэнэ. 50х105 мм-ийн хэмжээтэй мөрдэс байна.