`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Ноосон малгайг хээрийн хувцас хэрэглэл өмсөх бүх тохиолдолд өмсөнө. Малгайн гол хэсэгт хатгамал соёмбо тэмдэгтэй байна. Хоолойвчийг цаг агаарын нөхцөл байдалд тохируулан зүүж хэрэглэнэ. Хугацаат цэргийн алба хаагч цаг агаарын нөхцөл байдалд тохируулан захирагч (дарга)-ийн шийдвэрээр өмсөж болно.
Хээрийн хувцас, захтай футболк, ноосон цамц (сүлжмэл), хээрийн дулаан цамц, өмссөн үед зүүж хэрэглэнэ. 50х105 мм-ийн хэмжээтэй даавуун мөрдэс байна.
Ноосон малгай, хоолойвч, савхин бээлий, хээрийн дулаан цамц эсхүл хээрийн кительтэй өмсөнө. Өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьж өмсөнө.
Хээрийн малгай, өмд, гуталтайгаар хээрийн хүрэм, китель дотор өмсөнө. Захирагч (дарга)-д илтгэл өгөх болон нэгдсэн ажиллагаанаас бусад үед дангаар нь өмсөж болох ба чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ.
Хээрийн китель өмссөн үед хээрийн мөрдэстэй өмсөнө. Мөрдэстэй тохиолдолд албаны өрөөнд дангаар нь хээрийн өмдтэй хослуулан өмсөж болно.
Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.
Хээрийн хүрэм, өмд өмссөн үед хэрэглэнэ.
Нэрийн тэмдгийн доод үзүүрийг хээрийн хувцасны баруун энгэрт голлуулан хадна. Нэрийн тэмдгийн өндөр нь 25 мм, өргөн нь 12-16 мм урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалтай байна. Эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг том кирилл (arial фонт), олон улсын арга хэмжээ, гадаад улсад явагдах сургалт, энхийг дэмжих ажиллагаанд нэрийг том латин (arial фонт) дармал үсгээр тус тус бичнэ.
Хээрийн хувцасны зүүн энгэрт, халаасны дээд ирмэгт тэмдгийг оёж (нааж) тогтооно. Байгууллага, төрлийн цэргийн командлал, бүсийн нэр байна.
Тэмдгийн дээд ирмэгийг хээрийн хувцасны зүүн ханцуйны зангууны дээд ирмэгт тулган 25 мм өргөн, 70 мм урт суурин дээр, том латин дармал, хар (хар саарал) өнгийн хатгамал үсгээр цусны бүлгийн олон улсын ангиллаар (резус факторын хамт) тодорхойлж бичнэ.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Эзэмшсэн мэргэжлийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны баруун энгэрт нэрийн тэмдэг (хатгамал)-ээс дээш 10 мм зайд голлуулан зүүнэ. Тэмдэг нь 25 мм өндөр, 35 мм өргөн хэмжээтэй байна.