`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Хээрийн хувцас өмссөн бүх тохиолдолд өмсөнө.
Хээрийн хувцастай өмссөн тохиолдолд малгайн тэмдгийг зүүн хөмсөгний дээд талд голлуулж, малгайны доод хүрээг хөмсөгнөөс 10 мм дээш, баруун гар тал руу дарж өмсөнө.
Хээрийн малгай, футболк, хээрийн дотуур цамц, тактикийн бүс, хээрийн гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Алба хаагч өмдний шуумгийг гутлын түрийний гадуур, хугацаат цэргийн алба хаагч гутлын түрийний дотор хийж өмсөнө. Захирагч (дарга)-ийн шийдвэрээр берет малгайтай хослуулан өмсөж болно.
Алба хаагч, бэлтгэл үүрэгтэн хээрийн хувцас, хэрэглэл өмссөн үед өмдтэй хослуулан хэрэглэнэ. Тагнуул болон Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын алба хаагч албаны хувцастай харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ бүсэнд бууны гэр болон бусад тусгай хэрэгсэл зүүх үед албаны китель, хүрэм, хүйтний улиралд албаны дулаан хүрэмний дотор талаар бүсэлнэ.
Хээрийн хувцас өмсөх бүх (захтай футболк өмссөнөөс бусад) тохиолдолд өмсөнө.
Хээрийн малгай, хээрийн өмд, хээрийн гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ.
Хээрийн зуны кительний дотор өмсөх ба тусгай зориулалтын хамгаалах хэрэгсэл өмссөн үед дангаар өмсөж болно.
Нэрийн тэмдгийн доод үзүүрийг хээрийн хувцасны баруун энгэрт голлуулан хадна. Нэрийн тэмдгийн өндөр нь 25 мм, өргөн нь 12-16 мм урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалтай байна. Эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг том кирилл (arial фонт), олон улсын арга хэмжээ, гадаад улсад явагдах сургалт, энхийг дэмжих ажиллагаанд нэрийг том латин (arial фонт) дармал үсгээр тус тус бичнэ.
Хээрийн хувцасны зүүн энгэрт, халаасны дээд ирмэгт тэмдгийг оёж (нааж) тогтооно. Байгууллага, төрлийн цэргийн командлал, бүсийн нэр байна.
Тэмдгийн дээд ирмэгийг хээрийн хувцасны зүүн ханцуйны зангууны дээд ирмэгт тулган 25 мм өргөн, 70 мм урт суурин дээр, том латин дармал, хар (хар саарал) өнгийн хатгамал үсгээр цусны бүлгийн олон улсын ангиллаар (резус факторын хамт) тодорхойлж бичнэ.
Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.
Бороо орсон үед болон ахлах даргын шийдвэрээр өмсөж хэрэглэнэ.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Эзэмшсэн мэргэжлийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны баруун энгэрт нэрийн тэмдэг (хатгамал)-ээс дээш 10 мм зайд голлуулан зүүнэ. Тэмдэг нь 25 мм өндөр, 35 мм өргөн хэмжээтэй байна.
Хээрийн хувцас, захтай футболк, ноосон цамц (сүлжмэл), хээрийн дулаан цамц, өмссөн үед зүүж хэрэглэнэ. 50х105 мм-ийн хэмжээтэй даавуун мөрдэс байна.