`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Хээрийн хувцас өмссөн бүх тохиолдолд өмсөнө.
Хээрийн хүрэм, өмдтэй өмссөн тохиолдолд малгайн тэмдгийг зүүн хөмсөгний дээд талд голлуулж, малгайны доод хүрээг хөмсөгнөөс 10 мм дээш, баруун гар тал руу дарж өмсөнө.
Хээрийн хувцас, захтай футболк, ноосон цамц (сүлжмэл), хээрийн дулаан цамц, өмссөн үед зүүж хэрэглэнэ. 50х105 мм-ийн хэмжээтэй даавуун мөрдэс байна.
Хээрийн малгай, хээрийн китель, хээрийн дулаан цамц, тактикийн бүс, хээрийн гутал, савхи (тактик)-н бээлийтэй өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьж өмсөнө. Захирагч (дарга)-ийн шийдвэрээр ноосон малгай, хоолойвчтой хослуулан өмсөж болно.
Хээрийн малгай, өмд, гуталтайгаар хээрийн хүрэм, китель дотор өмсөнө. Захирагч (дарга)-д илтгэл өгөх болон нэгдсэн ажиллагаанаас бусад үед дангаар нь өмсөж болох ба чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ.
Хээрийн китель өмссөн үед хээрийн мөрдэстэй өмсөнө. Мөрдэстэй тохиолдолд албаны өрөөнд дангаар нь хээрийн өмдтэй хослуулан өмсөж болно.
Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.
Хээрийн хүрэм, өмд өмссөн үед хэрэглэнэ.
Нэрийн тэмдгийн доод үзүүрийг хээрийн хувцасны баруун энгэрт голлуулан хадна. Нэрийн тэмдгийн өндөр нь 25 мм, өргөн нь 12-16 мм урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалтай байна. Эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг том кирилл (arial фонт), олон улсын арга хэмжээ, гадаад улсад явагдах сургалт, энхийг дэмжих ажиллагаанд нэрийг том латин (arial фонт) дармал үсгээр тус тус бичнэ.
Хээрийн хувцасны зүүн энгэрт, халаасны дээд ирмэгт тэмдгийг оёж (нааж) тогтооно. Байгууллага, төрлийн цэргийн командлал, бүсийн нэр байна.
Тэмдгийн дээд ирмэгийг хээрийн хувцасны зүүн ханцуйны зангууны дээд ирмэгт тулган 25 мм өргөн, 70 мм урт суурин дээр, том латин дармал, хар (хар саарал) өнгийн хатгамал үсгээр цусны бүлгийн олон улсын ангиллаар (резус факторын хамт) тодорхойлж бичнэ.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Эзэмшсэн мэргэжлийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны баруун энгэрт нэрийн тэмдэг (хатгамал)-ээс дээш 10 мм зайд голлуулан зүүнэ. Тэмдэг нь 25 мм өндөр, 35 мм өргөн хэмжээтэй байна.