`
×
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Дээд офицер, офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөж хэрэглэнэ. Хээрийн малгайн соёмбо болон хээрийн хувцасны мөрдэсний цолны өнгө хар, /Хилийн цэрэг ногоон/ байна.
Хээрийн хувцсыг цэргийн алба хаагч олон улсын ажиллагаа, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, хээрийн сургууль, дадлага, команд-штабын хээрийн сургууль, штабын нэгдсэн болон хэсэгчилсэн дадлага, хээрийн ба дадлагын хичээлд бэлтгэх, удирдах, оролцох, байлдааны ажиллагаа, буудлага, УОЧО-ын хамгаалалт болон дэмжлэг үзүүлэх бусад чиг үүргийн үед, байлдааны жижүүрлэлт, хоногийн харуул, манааны үүрэг гүйцэтгэх, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, командлалаас цэргийн анги, байгууллагад шалгалт, шалган туслах ажлаар явах үед өмсөж хэрэглэнэ.
Дээд офицер, офицер, ахлагч, цэргийн сургуулийн сонсогч, гэрээт албаны цэргийн алба хаагч хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд резинэн татуурга бүхий өмдний шуумгийг гутлын түрийний гадуур тавьж өмсөх ба гутлын түрийний 2/3 нь ил байхаар тохируулна.
Хугацаат цэргийн алба хаагч хээрийн кительний гадна талаар бүсэлнэ.
Хугацаат цэргийн алба хаагч хээрийн өмдний гадна талаар бүсэлнэ. Төмөр түгжээ бүхий аралтай, ремен өмдний тэлээ. Урт 120-140 см, өргөн 3,5 см-ээс багаггүй байна.
Хээрийн хувцас өмсөх бүх тохиолдолд хувцасны дотор өмсөнө
Офицер, ахлагч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцасны баруун энгэрт халаасны таганд нэрийн тэмдгийн доод үзүүрийг тулган 2,5 см өндөр, 12-16 см урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалыг arial фондоор эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг кирилл дармал үсгээр, олон улсын хамтарсан сургалт, дадлага, гадаад улсад сургууль, дамжаанд суралцах, бусад арга хэмжээнд оролцох үед arial фондоор нэрийг том латин дармал үсгээр тус тус бичиж тогтооно.
Байгууллага, төрлийн цэргийн командлал, бүсийн нэр байна. (БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, КАБЦК, БИЦУГ, ХХЕГ+ХИЛИЙН ЦЭРЭГ, ОБЕГ-ХОЙД, БАРУУН, ЗҮҮН, ӨМНӨД БҮС, УЛААНБААТАР БҮС, ДЦШ, ШШГБ, ТЕГ, ТТХБ) 2,5 см өндөр, 12-16 см урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалыг хээрийн хувцасны зүүн энгэрт оёж (нааж) тогтооно.
Хугацаат цэргийн алба хаагчид /хар/ өнгийн хагас түрийтэй зуны гутал өмсөнө.
Бороо орсон үед болон ахлах даргын шийдвэрээр өмсөж хэрэглэнэ.
Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Бүх төрлийн хээрийн хувцас, захтай футболк, ноосон цамц (сүлжмэл), хээрийн дулаан цамц, хээрийн дотуур цамц өмссөн бүх тохиолдолд зүүж хэрэглэнэ. 50х105мм-ийн хэмжээтэй шар өнгийн гар хатгамал цолны тэмдэгтэй даавуун мөрдэс байна.