`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Хүйтний үед хугацаат цэргийн алба хаагчид нэгдсэн үйл ажиллагаа болон ангийн байрлалд байх үед өвлийн малгайг өмсөж хэрэглэнэ.
Хүйтний болон сэрүүний улиралд ноосон малгайг офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид албан үүрэг гүйцэтгэх болон хээрийн сургууль, дадлага, шаардлагатай тохиолдолд байгууллагын даргын шийдвэрээр өмсөнө. Хоолойвчийг цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн үед зүүж хэрэглэнэ. /ДЦШ/
Өвлийн малгайны урд цохны доод ирмэгээс дээш 2,5 см-т тэмдэгний доод ирмэг байхаар, хугацаат цэргийн алба хаагчийн малгайн тэмдэг цохны төвд зүүнэ.
Бүх төрлийн хээрийн хувцас, захтай футболк, ноосон цамц (сүлжмэл), хээрийн дулаан цамц, хээрийн дотуур цамц өмссөн бүх тохиолдолд зүүж хэрэглэнэ. 50х105мм-ийн хэмжээтэй цэнхэр өнгийн гар хатгамал цолны тэмдэгтэй даавуун мөрдэс байна.
Хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч дотортой китель, өмд (3-7, 3-8)-ний гадуур өмсөнө. Хээрийн өвлийн хүрэм дээр тактикийн бүс бүсэлж, өмсөж хэрэглэнэ.
Хугацаат цэргийн алба хаагч өдөр тутамд хээрийн өвлийн хүрэм (3-6)-ний дотуур тактикийн бүсгүй өмсөнө. Дулаан хүрэм өмсөөгүй тохиолдолд дотортой кительний гадуур тактикийн бүсийг зүүнэ. Хээрийн сургалт, дадлагын үед хүрэмний захыг босгож өмсөж болно.
Хугацаат цэргийн алба хаагч хээрийн өмдний шуумгийг гутлын түрийний дотор хийж өмсөнө.
Хүйтэн болон сэрүүний үед хээрийн китель болон албаны хүрэм өмсөх тохиолдолд хээрийн болон албаны хувцасны мөрдэстэй өмсөнө, мөрдэстэй тохиолдолд албан өрөөнд дангаар нь хээрийн өмд болон албаны өмд, юбка дээр өмсөж болно. /ДЦШ/
Хүйтний улиралд хугацаат цэргийн алба хаагчид хар өнгийн нэхий дотортой өвлийн гутал өмсөх ба гутлын үдээсийг чангалж үдэн, түрийний дотор талд хийнэ.
Цэргийн сургуулийн сонсогч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч, хугацаат цэргийн алба хаагч өвлийн хувцас өмссөн бүх тохиолдолд өмсөнө.
Офицер, ахлагч, гэрээт албаны болон хугацаат цэргийн алба хаагч хээрийн хувцасны баруун энгэрт халаасны таганд нэрийн тэмдгийн доод үзүүрийг тулган 2,5 см өндөр, 12-16 см урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалыг arial фондоор эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг кирилл дармал үсгээр, олон улсын хамтарсан сургалт, дадлага, гадаад улсад сургууль, дамжаанд суралцах, бусад арга хэмжээнд оролцох үед arial фондоор нэрийг том латин дармал үсгээр тус тус бичиж тогтооно.
Байгууллага, төрлийн цэргийн командлал, бүсийн нэр байна. (БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, АЦК, КАБЦК, БИЦУГ, ХХЕГ+ХИЛИЙН ЦЭРЭГ, ОБЕГ-ХОЙД, БАРУУН, ЗҮҮН, ӨМНӨД БҮС, УЛААНБААТАР БҮС, ДЦШ, ШШГБ, ТЕГ, ТТХБ) 2,5 см өндөр, 12-16 см урттай, хар (хар саарал) өнгийн хатгамалыг хээрийн хувцасны зүүн энгэрт оёж (нааж) тогтооно.
Тэмдгийн дээд ирмэгийг хээрийн хувцасны зүүн ханцуйны халаасны дээд ирмэгт тулган 2,5 см өргөн, 7 см урт суурь дээр, латин дармал, хар (хар саарал) өнгийн хатгамал үсгээр цусны бүлгийн олон улсын ангиллаар /резус факторын хамт/ тодорхойлж бичнэ.
Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Ёслолын, албаны китель, хээрийн хувцасны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, богино ханцуйтай ёслолын, албаны цамцны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Эзэмшсэн мэргэжлийн ялгах тэмдгийг хээрийн хувцасны баруун энгэрт нэрийн тэмдгийн дээд талд голлуулан зүүнэ. 2.5 см өндөр, 3.5 см өргөн хэмжээтэй байна.