`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Ёслолын хувцас өмссөн үед саравчны үзүүрийг хөмсөгний түвшинд байхаар тохируулан өмсөнө.
Ёслолын малгайны цохны төвд байхаар зүүнэ.
Хавар, намрын пальто, савхин дээлний дотор талаар, эрэгтэй алба хаагч ороолтны баруун талыг зүүн талаар, эмэгтэй алба хаагч зүүн талыг баруун талаар дарж зүүнэ.
Дээд офицер ёслолын китель (1-5) дээр ёслолын мөрдэс (4-1-1) алтан шар өнгийн металл утсан хатгамалтай, цолны тэмдгийн хүрээ нь улаан утсан эмжээртэй цолны тэмдэгтэй, савхин дээл (2-26-а-б) дээр алтан шар өнгийн металл утсан хатгамалтай, цолны тэмдгийн хүрээ нь улаан утсан эмжээртэй албаны мөрдэс (4-1-2) зүүнэ.
Дээд офицер ёслолын дүрэмт хувцас дээр ёслолын малгай, хүзүүний ороолт, савхин бээлийтэй өмсөнө. Энэ тохиолдолд дээд офицер албаны мөрдэс зүүж хэрэглэнэ.
Ёслолын дүрэмт хувцас дээр цегейк (каракуль) захгүй, ёслолын малгай, хүзүүний ороолт, савхин бээлийтэй өмсөнө. Энэ тохиолдолд дээд офицер албаны мөрдэс, офицер, ахлагч нар савхин мөрдэс зүүж хэрэглэнэ.
Ёслолын китель өмссөн үед өмсөнө.
Ёслолын дүрэмт хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн өвлийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн албан хаагчийн гуталны түрий 180 мм-ээс багагүй, өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн гуталны түрий 350 мм-ээс багагүй, өсгийн өндөр 50-60 мм байна.
Хавар намрын пальто, савхин дээл өмссөн үед хэрэглэнэ.