`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Ёслолын хувцас өмссөн үед саравчны үзүүрийг хөмсөгний түвшинд байхаар тохируулан өмсөнө.
Ёслолын малгайны цохны төвд байхаар зүүнэ.
Ёслол-жагсаалын болон ёслол- амралтын байдлаар өмсөж хэрэглэнэ.
Эрэгтэй цэргийн алба хаагчийн өмд. Ёслолын хувцас өмсөх бүх тохиолдолд өмсөнө.
Ёслолын китель өмссөн үед өмсөх ба ханцуйд ялгах тэмдэг болон чимэг хэрэглэл зүүхгүй, ёслолын зангиа, зангианы хавчаартай өмсөнө. Китель өмсөөгүй үед цамцны мөрдэс, ёслолын зангиа, зангианы хавчаар зүүнэ.
Ёслолын малгай, ёслолын өмд, зуны гуталтай өмсөж, чимэг хэрэглэлийг зүүж хэрэглэнэ. Энэ тохиолдолд ёслолын зангиа зүүхгүй, цамцны дээд талын нэг дэх товчийг тайлж өмсөнө.
Ёслолын, албаны цамц өмссөн үед ноосон цамц (сүлжмэл)-ыг албаны хүрмийн дотор өмссөн үед зүүж хэрэглэнэ. 50x105 мм-ийн хэмжээтэй мөрдэс байна.
Ёслолын цамц (урт ханцуйтай) өмссөн үед зүүж, цамцны дээрээс 4-5 дахь товчны дунд зангианы хавчаараар хавчина.
Ёслолын кителийн баруун энгэрт сургууль төгссөн тэмдгийн доод ирмэгт тулган зүүнэ. Албаны китель, албаны хүрэм, (онцгой байдлын байгууллагын ёслолын китель)-ийн баруун энгэрийн халаасны тагны дээд ирмэгт нэрийн тэмдэгний доод ирмэгийг тулган голлуулж зүүнэ. Нэрийн тэмдэг нь 80 мм урт, 15 мм өргөн суурин дээр эцэг (эх)-ийн нэрний эхний үсэг, нэрийг том кирилл (arial фонт), олон улсын арга хэмжээ, гадаад улсад явагдах сургалт, энхийг дэмжих ажиллагаанд нэрийг том латин (arial фонт) дармал үсгээр тус тус 8 мм өндөр, цагаан өнгөөр бичсэн байна.
Ёслол-жагсаалын байдлаар өмсөх үед хэрэглэнэ.
Ёслолын дүрэмт хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн гутал өмсөнө. Эрэгтэй алба хаагчийн гутлын өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн өсгийн өндөр 40-50 мм байна.
Саан зүүлтийн дээд тогтоогчийг ёслолын кителийн баруун мөрний оёдолд тулгаж мөрдэсний доор, доод тогтоогчийг баруун энгэрийн бартаа (Онцгой байдлын байгууллагын ёслолын хувцасны дээрээсээ 2 дахь товчинд)-ны ард тогтооно.
Ёслол-жагсаалын байдлаар өмссөн үед ёслолын кителийн гадуур, доод талын 2 товчны дундуур, халаасны тагны дээд ирмэгт бүсний доод ирмэгийг тулган бүсэлж хэрэглэнэ.
Ёслолын дүрэмт хувцасдээр өмсөж хэрэглэнэ.
-Одон, медаль, тэмдгийг ёслол-жагсаалын байдлаар ёслолын китель
өмссөн үед зүүн энгэрт, захны бартааны өнцгийн түвшнээс (Онцгой байдлын байгууллага
ёслолын кителийн зүүн энгэрт эхний товчны доод ирмэгийн түвшнээс) эхлэн баруунаас
зүүн тийш зэрэгцүүлэн зүүнэ. Эгнээ хооронд 5 мм-с багагүй зайтай байна.
-Монгол Улсын баатрын “Алтан таван хошуу“ болон Хөдөлмөрийн
баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одон: Ёслолын кителийн зүүн энгэрт бусад
одон, медалийн дээр, албаны китель дээр одон, медалийн туузны дээр тус тус
зүүнэ.
-Ардын болон гавьяат цол, Төрийн шагналын тэмдгийг ёслолын болон
албаны кителийн баруун энгэрт төгссөн сургуулийн энгэрийн тэмдэг болон бусад
тэмдгийн дээд талд зүүнэ.
-Хүндэт тэмдгийг захны бартааны өнцгийн түвшинд, салбарын
тэргүүний ажилтан тэмдгийг сүүлд төгссөн сургуулийн тэмдэгтэй зэрэгцүүлэн, ёслолын
болон албаны кителийн баруун энгэрт зүүнэ. Албаны китель дээр спортын мастерын
тэмдгийг сүүлд төгссөн сургуулийн тэмдэгтэй зэрэгцүүлэн зүүж
болно.
-Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын дурсгалын тэмдгийг
цэргийн дүрэмт хувцас дээр зүүхгүй.
-Одон, медаль, тэмдгийн туузыг баталгаажсан өнгө, загварын
дагуу даавуун материалаар хийлгэж хэрэглэнэ.
-Ёслол-амралтын байдлаар ёслолын китель өмссөн үед одон,
медаль, тэмдгийн туузны доод ирмэг нь нэрийн тэмдгийн доод ирмэгийн түвшинд байхаар
зүүн энгэрт голлуулан зүүнэ.
Сүүлд төгссөн сургуулийн тэмдгийг зүүх ба ёслолын китель дээр тэмдгийн доод ирмэгийг энгэрийн дээд товчны төвийн байрлалаас дээш 50 мм зайд, баруун энгэрийг голлуулж зүүнэ. Албаны китель дээр баруун энгэрийн халаасны тагны дээд талд, халаасны товчийг голлуулан, доод үзүүрийг нэрийн тэмдэг (хуванцар)-т тулгаж зүүнэ.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны зүүн ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Албаны болон ёслолын китель, богино ханцуйтай цамц дээрх байгууллагын ялгах тэмдэг (хатгамал)-ээс дээш 10 мм зайд тогтооно.
Албаны болон ёслолын китель, албаны хүрэм, албаны дулаан хүрэм, хээрийн китель, хээрийн хүрэм, өвлийн хээрийн хүрэмний баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 120 мм зайд, ёслолын, албаны богино ханцуйтай цамц, захтай футболкны баруун ханцуйны мөрний залгаа оёдлоос доош 70 мм зайд тус тус тогтооно.
Ёслолын китель дээр зүүж хэрэглэнэ. 55х125 мм, 55х135 мм, 55х145 мм-ийн хэмжээтэй шар саан мөрдэс байна.