`
x
Баруун доод буланд байгаа тэмдэг дээр дарж зааврын дагуу ашиглаж ашиглана уу?
Малгайны доод ирмэгийг хөмсөгнөөс дээш 10 мм зайд өмсөнө. Хэт хүйтэн үед өвлийн малгайг буулгаж өмсөх тохиолдолд бүчийг эрүүн доогуур, эсхүл малгайн ард бүчилнэ.
Өвлийн малгайны цохны доод ирмэгээс дээш 25 мм-т тэмдгийн доод ирмэг байхаар зүүнэ.
Өвлийн пальто, савхин дээлний дотор талаар, эрэгтэй алба хаагч ороолтны баруун талыг зүүн талаар, эмэгтэй алба хаагч зүүн талыг баруун талаар дарж зүүнэ.
Савхин дээл өмссөн үед зүүж хэрэглэнэ. Шар өнгийн утсан хатгамалтай, 50х105 мм-ийн хэмжээтэй савхин мөрдэс байна.
Алба хаагч савхин дээлийг ёслолын китель, өмд, юбка дээр цегейк (каракуль) захтайгаар өвлийн малгай, хүзүүний ороолт, савхин бээлий, өвлийн гуталтай өмсөнө. Дээд офицер албаны мөрдэс, офицер ахлагч нар савхин мөрдэс зүүж хэрэглэнэ.
Ёслолын китель өмссөн үед өмсөнө.
Ёслолын дүрэмт хувцас өмссөн үед өмсөнө. Дээд офицер гялгар (лак) арьсан, офицер, ахлагч нар арьсан материалтай, хээ чимэг, тоноггүй, гоёлын оёдолгүй, хар өнгийн өвлийн гутал өмсөнө. Эрэгтэй цэргийн албан хаагчийн гуталны түрий 180 мм-ээс багагүй, өсгийн өндөр 25-30 мм, эмэгтэй алба хаагчийн гуталны түрий 350 мм-ээс багагүй, өсгийн өндөр 50-60 мм байна.
Өвлийн пальто, савхин дээл өмссөн үед хэрэглэнэ.